Хятад улсын дарга Хү Жиньтао 26-аас 27-ны өдрүүдэд урилгаар Нигерид төрийн айлчлал хийсэн байна. Айлчиллийн хугацаанд хоёр тал хамтарсан албан мэдээ нийтлэж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг шаашид өргөтгөж, Хятад Нигерийн стратегийн түншийн харилцааны тасралтгүй гүнзгийрэн хөгжхөд тус дөхөм үзүүлхээр шийдсэн байна.
Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг хоёр тал өндөр үнэлж, Хятад Африкийн улс төрийн талаар эрх тэгш харилцан итгэх, эдийн засгийн талаар хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, соёлын талаар солилцоо хийх шинэ маягийн стратегийн түншийн харилцаа тогтооход тус дөхөм үзүүлхээр хамтаар чармайхаа иэрхийлсэн байна.
Нэг Хятад улсын бодлого баримталж, Хятадын засгийн газрын үндэсний нэгдлээ биелүүлэхийн төлөөний аливаа хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа Нигерийн тал дахин нотолсон байна. Нигерийн талын энэхүү байр суурийг дээд хэмжээнд сайшааж байгаагаа Хятадын тал илэрхийлсэн байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|