Солонгосын хойгийн цөмийн асуудлаарах Хятадын талын байр суурьд өөрчлөлт гараагүй гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган хэлсэн байна.
Тэрээр 27-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Хятадын тал адил бус зам суваг адил бус хэлбэрээр холбогдох талуудтай харилцаж, олон талын ажлыг хийсээр байна. Талууд яриа хэлэлцээгээр дамжуулан хоорондын ойлголцлогоо нэмэгдүүлэн өөр хоорондын анхаарч байгаа асуудлаа зохистой зохицуулахыг Хятадын тал хүсч байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|