Кенийн Ерөнхийлөгчийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 27-ны өдөр Найроби орж Кенид төрийн айлчлал хийж байна. Хү Жиньтао нисэх онгоцны буудалд бичгээр тараасан хэлэх үгэндээ: Кени нь Африкийн гол орон, өнө удааны түүх соёлтой юм.
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн удирдлагатайгаар, Кенийн засгийн газар ард түмэн нийгмийн амар амгалан байдал болон үндэстний эв санааны нэгдлээ хамгаалж, төрөл бүрийн ажил үйлсээ ихээр хөгжүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, интеграцчилалд хүчин зүтгэж, өргөл дэлгэр дэмжлэг сайшаал хүртсэн байна гэж цохон тэмдэглэжээ.
Хү Жиньтао тэмдэглэхдээ, урт хугацааны турш Хятад Кенийн харилцаа амжилттай хөгжиж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрч, олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл, хамтын ажиллагаа өргөжиж, хоёр орон болон хөгжиж байгаа орнуудын хамтын ашиг сонирхлыг дорвитой хамгаалж байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|