Хятадын 31 хотын сонин хамтран зохион байгуулсан "гадаадын жуулчдын хамгийн сонирходог 50 газар"-ыг сонгон шалгаруулсан дүнг тун саяхан Бээжингийн Ардын их хурлын ордонд нийтэлсэн байна.
Шалгаруулалтын дүнд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хянган аймагийн Аршаан хот нь Бээжингийн хааны ордон, Түвдийн Жомолунма оргил зэрэг нэрт газруудтай хамт гадаадын жуулчдын хамгийн сонирходог газраар шалгарсан байна гэж./Хянган аймагийн радиогийн сурвалжлагч Чулуун-багана мэдээлэв/
|