Ирэх таван жилд Хятад улс, хөдөө тосгоны заавал сургах боловсролын зардалд төрийн санхүүгээс 210 тэрбум гаруй юань гаргах болно гэж Хятадын Боловсролын Яамны сайд Жөү Жи 27-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Тэрээр БХАТИХ-ын Байнгын хороонд холбогдох асуудлаар тайлан хийхдээ ингэж хэлсэн юм. Эдийн засгийн хөгжил хоцрогдсноос Хятадын хөдөө тосгоны заавал сургах болвсролын үндэс суурь нимгэн, боловсролын зардал хүрэлцэхгүй болсон тул санхүүгийн талаар дэмжин туслах хэрэгтэй юм. Жөү Жи танилцуулж хэлэхдээ, Хятадын засгийн газар заавал сургах боловсролыг олон нийтийн санхүүгийн баталгааны хүрээнд бүх талаар хамруулахаар шийдэж, хөдөө тосгоны заавал сургах болвсролын зардлыг төв болон орон нутаг хамтаар хариуцах баталгааны шинэ механизм тогтоох болно гэжээ. Боловсролын яам 2006 –2020 онуудын "Хятадын боловсролын хөгжлийн хөтөлбөр"-ийг туурвиж эхэлсэн байна. Уг хөтөлбөрт хойшдын Хятадын боловсролын өөрчлөлт хөгжилтийг бүх талаар төлөвлөх болно гэж тэрээр хэллээ./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|