Хятад улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах дүрмийг дэс дараатай хэрэгжүүлж, зах зээлд борлуулж байгаа чанарын шаардлага хангаагүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хариуцлага хүлээлгэж, хуулийн дагуу шийтгэнэ.
Хятадын хууль тогтоох байгууллага "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгааны хууль"-ийн төслийг гурав дахь удаагаа хянан хэлэлцэж байна. Хятадын иргэдийн их анхаарч байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгааны асуудлыг үр ашигтай зохицуулахын тулд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгааны тогтоолцоо тогтооно гэж уг хуулийн төсөлд тодорхой заасан байна.
"Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын баталгааны хууль"-ийг хууль тогтоох үйл явцад хагас жилийн өмнө оруулсан юм. Хууль тогтоох байгууллага 29-ний өдөр уг төсөлд санал хурааж батлах төлөвтэй байна. Уг хуулийг тогтоох нь Хятадын хөлөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын худалдааг ахиулахад ашигтай юм гэж Хятадын Хөдөө Аж Ахуйн Яам үүнээс өмнө мэдэгдсэн байна./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|