• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-29 15:42:04    
Газар зүйн таних тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг нааштай хамгаалж байна

Синьхуа Агентлэг

    Хятадын Чанар Стандартын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Үндэсний Ерөнхий Газрын албаны хүн 28-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсын газар зүйн таних тэмдэгтэй бараа бүтээгдэхүүний хамгаалалтанд хамрагдсан төрөл зүйл нь 500-гаас давсан байна гэжээ.

    Энэ албаны хүн бас хэлэхдээ, Хятад улс 1999 оноос эхлэн газар зүйн таних тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг хамгаалах тогтолцоо албан ёсоор хэрэгжүүлсэн юм, өнөөгийн байдлаар, 4000 гаруй аж ахуйн нэгжийн ийм тусгай тэмдэг хэрэглэхийг хянан зөвшөөрсөн байна. Ийм бараа бүтээгдэхүүнд архи, цай, жимс жимсгэнэ, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, хүнс тэжээл, хятад эмийн материал, усны гаралт зэрэг багтаж, хамгаалалтын өртөг нь ч 500 тэрбум юаньд хүрч байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\