Энэ оны 1-р улиралд Түвд нь дотоод гадаадын жуулчидийг давхардсан тоогоор 100 мянга гаруй хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого нь 90 сая юуанд хүрлээ гэж Түвдийн өөртөө засах районы Аялал жуулчлалын газараас мэдээлсэн байна.
Уг Аялал жуулчлалын газарын хариуцлагатай хүний танилцуулсанаар, 4-р сараас хойш, цаг уур дулаарахын дагуу, Түвдэд аялал жуулчлал хийж байгаа хүний тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орж, Лин Жи нисэх онгоцны буудал байгуулагдсан нь Түвдийн аялал жуулчлалын хөгжилд тун сайн боломж тохиол олгосон байна, энэ онд Түвдэд хүлээн авах жуулчлагсадын тоо ноднин жилийнхээс 40 хувиар мэдэгдэх боломжтой байна.
Ноднин жил Түвдэд хүлээн авсан жуулчид давхардсан тоогоор 1 сая 800 мянгад хүрсэн юм. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|