Кенид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 28-ны өдөр Найробид НҮБ-ын Орон Сууцны Программын Газрын гүйцэтгэх дарга хатагтай Анна Кажумоло Тивайжука, НҮБ-ын Байгаль Орчны Программын Газрын гүйцэтгэх даргын үүрэг гүйцэтгэгч Шафкат Какахельтай уулзсан байна.
НҮБ-ын Орон Сууцны Программын Газар нь хүн төрөлхтөний орон сууцны байгуулалтыг ахиулж, дэлхийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх зэрэг талаар наашитай хувь нэмэр оруулсан байна. НҮБ-ын Байгаль Орчны Программын Газар нь дэлхийн байгаль орчны асуудлыг зохицуулах, байгаль орчны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг ахиулах, хөгжиж байгаа улс орнуудад туслан байгаль орчныг хамгаалах хүчин чадлыг нь дээшлүүлэх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгсэн байна гэж Хү Жиньтао илэрхийлэв.
Орон сууц, байгаль орчныг хамгалах салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд Хятад улс идэвхтэй оролцсоор ирсэн юм. Хятад улс Орон Сууцны Программын Газар болон Байгаль Орчны Программын Газартай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энэ хоёр байгууллагын ажлыг тал бүрээр дэмжихэд бэлэн байна гэж тэрээр хэлсэн байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|