Хятад улсын дарга Хү Жиньтао 3-ны өдөр Арменийн Ерөнхийлөгч Роберт Седаракович Коцаруанд цахилгаан утас илгээж, Арменийн иргэний агаарын тээврийн онгоц Хар тэнгис дээр осолдож, бүх хүмүүс нас барсан явдалд холбогдуулан Ерөнхийлөгч Коцаруан болон нас барагсдын гэр бүлийнхэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын онц явдлын яам 3-ны өдөр тэмдэглэхдээ, эхний шалгалтын дүнгээс үзвэл мөн өдрийн өглөө болсон Арменийн иргэний тээврийн онгоцны осолд 6 хүүхдийг багтаасан 113 хүн бүгд нас барсан байна гэжээ.
Өнөө осолын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд салх бороотой цаг агаар нь осол гарсан шалтгаан юм гэж Арменийн иргэний тээврийн компанийн албаны хүмүүс үзэж байгаа юм байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|