• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-04 18:26:39    
Усжуулалтын талбай 10 сая гаа нэмэгднэ

Синьхуа Агентлэг

    Ирэх таван жилд Хятадын ус хэмнэх барилгаар усжуулах тариалангийн талбай 10 сая гаа нэмэгдэх юм байна.

    Энэ зорилтыг биелүүлсэний дараа Хятадын үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадал 25 тэрбум кг нэмэгдэж, үндэсний үр тарианы баталгааг үндэсэндээ хангах болно. Мөн хэсэг нутгийн хөрсөн доорохь усыг хэтрүүлэн хэрэглэж байгаа байдлыг үндэсэндээ хазаарлан зогсоож болно. Мөн тариалангийн талбайн усжуулалтын яс чанарыг дээшлүүлж, хөдөө аж ахуйн бүтэцийг зохицуулан, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд нөхцөл боломж хангах болно гэж Хятадын усны аж ахуйн яамны орлогч сайд Жай Хаохүй хэлсэн байна.

    Өнөө Хятадын тариаланд хэрэглэж байгаа ус нь нийт нийгмийн ус хэрэглэж байгаа хэмжээний 70 гаруй хувийг эзэлж байна. Гэвч тариалангийн усжуулалтын үр ашиг доор, усжуулалтын тоног дөхөөрөмж элэгдэж хуучирсан болхоор ус хэмнэх боломж маш их байна. 1998 оноос хойш Хятад улс нийт 15 тэрбум юаний хөрөнгө оруулж, Хятадын хэмжээнд усжуулалтын районд ус хэмнэх барилга төхөөрөмж байгуулсан байна. Өнөөгийн байдлаар Хятадын хөдөө аж ахуйн ус хэмнэх усжуулалтын талбай 20 сая 350 мянган гаад хүрч, үр ашиг нь арван хувь шахам нэмэгдсэн юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\