Энэ онд Хятадын засгийн газар 4 тэрбум юаний хөрөнгө оруулж, голцуу Хөдөө тосгоны 20 сая хүн ардын ундын усны аюулгүй байдлыг зохицуулхаар байна гэж Хятадын Усны аж ахуйн яамны орлогч сайд Жяо Юүн тун саяхан хэлсэн байна.
Хятадын засгийн газрын төлөвлөгөөний дагуу, хойшдын 5 жилд тариачдын аж амьдралын чанар болон эрүүл мэндийн түвшинг дээшлүүлхийн тулд Хятад улс хөдөө тосгоны 100 сая хүн ардын ундын усны аюулгүй байдлыг зохицуулах юм байна.
Хятадын хөдөө тосгоны бараг 300 сая хүн ундын усны аюулгүй байдалд тулгарч байна, гол нь ундын усны флорын хэмжээ их байгаагаас хүмүүсийн нуруу бөгтөр болох, яс зөөлрөх зэрэг өвчин бий болж байгаагас гадна бас шорвог ус хэрэглэх, хэргэлж байгаа ус нь цус сорогч хорхойн заналхийлалд учирч байгаа зэрэг асуудал оршиж байгаа юм байна . \Буян орчуулж, Цэцэн хянав\
|