• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-06 18:00:13    
Шашны асуудлаар бусад орны дотоод хэрэгт гар дүрэхгүй байхийг шаардав

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч ЛюЖяньчао 5-р сарын 6-ны өдөр сурвалжлагчийн асуултад хариулж хэлэхдээ, Америкийн шашны эрх чөлөөны олон улсын хороо нь шашны асуудлыг ашиглан бусад орны дотоод хэрэгт гар дүрхээ зогсож, өөрийн төрх байдал, Америк болон бусад ороны харилцаа, бас уг хороо болон холбогдох талуудын солилцоод харш учруулхаас зайласхийвал зохино гэжээ.

    Сүүлийн өдрүүдэд, Америкийн шашны эрх чөлөөны олон улсын хороо 2006 оны тайлан нийтэлж, Хятад зэрэг орнуудын шашин суртахууны бодлогыг буруушаан шүүмжилсэн байна. Лю Жяньчао хэлэхдээ, энэхүү тайлан нь Хятад зэрэг хөгжиж байгаа улс орнуудын шашин суртахууны бодит байдалд дураараа үнэлэлт хийсэн явдал болно. Уг зөвлөл өнгөрсөн жил Хятадад айлчлахдаа үзэж сонссоноо үл хайхран, уг тайлангийн Хятадтай холбоотой хэсэгт Хятадын шашин суртахуун болон үндэстний бодлогыг мушгин гуйвуулж дайрснаар барахгүй бас Фа Лүнь Гүнгийн гаж бүлэглэлийг өмгөөлсөн байна. Энэ нь түүний мэдлэггүй болон өрөөсгөл үзэлттэй байгааг дахин харуулсан байна гэжээ.

    Лю Жяньчао хэлэхдээ, Хятадын засгийн газар хууль ёсны дагуу иргэдийн шашны эрх чөлөөг хамгаална, Хятадын иргэд ч хууль ёсонд нийцсэн шашин суртахууны эрх чөлөөтэй юм. Энэ бол олонд мэдрэгдсэн бодитой хэрэг мөн. Дээр дурдсан хороо нь шашин суртахууны эрх чөлөөг ашиглан ахин дахин Хятадын дотоод хэрэгт гар дүрж, хоёр орны одоох харилцааны сайн сайхан хөгжлийг сөрөн буруу замаар будаа тээж байгаа нь хүн ардын сэтгэлийг олохгүй юм гэжээ. \Хүчит орчуулж, Буян хянав\