"Майн нэгний" 7 хоногийн амралтын хугацаанд, Хятадын барааны захын борлуулалт болон худалдан авах эрэлт хэрэгцээ нь ч их сайн байсанаар хэрэглээний жижиглэн худалдааны нийт хэмжээ 278 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувь нэмэгдсэн байна.
Хятадын худалдааны яамын шалган судалсанаар, "Майн нэгний" амралтаар, Хятад даяарын том барааны дэлгүүрүүд худалдан авагчаар дүүрч, маш их наймаа хийсэн байна. Шижир алт, брэндийн цахилгаан хэрэгсэл, бохир багатай машин зэрэг нь хүмүүсийн сонирхолыг их татаж, нийтийн хоолны газруудад хурим найр ихтэй байлаа. Амралтын өдрүүдэд бас тариачидын орлого ч нэмэгдсэн байна Жишээлвэл, зүүн нутгийн Наньжин хотын хөдөө тосгоны 100 гаруй аялал жуулчлалын газрууд нь "Майн нэгний" хугацаанд 60 сая гаруй юаний орлоготой ажилласан байна.\Хүчит орчуулж, Буян хянав\
|