• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-08 18:11:51    
30 тэрбум юаний итгэмжийн зээлийн туслалцаа олгоно

Синьхуа Агентлэг

    Ирэх 5 жилд багтаан, Хятадын хөдөө аж ахуйн банк Фүжинь мужийн Шямэнь хот дахь Тайваний худалдаачдын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд 30 тэрбум юаний итгэмжийн зээлийн туслалцаа олгохоор байна. Хөдөө аж ахуйн банкны Шямэнь хотын салбар банк, Шямиь дахь Тайваний худалдаачдын хөрөгнө оруулалттай аж ахуйн нэгжийн нийгэмлэгтэй 8-ны өдөр Шяминьд хамтын ажиллгааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсан байна.

     Шямэнь хот бол Тайваний худалдаачдын эх газарт ирж хөрөнгө оруулах чухал газрын нэг юм. 2005 оны эцэс хүртэл Шяминь дахь Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 2700 гаруй өрхөөс давж, бодитой ашигласан Тайваний хөрөнгө мөнгө нь 5 тэрбум 350 сая гаруй ам долларт хүрсэн байна. Энэ оноос, Тайваний худалдаачдын Шямэньд оруулах хөрөнгө мөнгөний хэмжээ ч цаашид нэмэгдсэн байна.

     Хятадын хөдөө аж ахуйн банк бол Хятадын төрийн өмчийн 4 том худалдааны банкны нэг юм. Тус банк нь Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөгжилд маш их дэмжлэг үзүүлсээр байгаа юм.\Рэнчинсоо орчуулж, Буян хянав\