Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Жили 8-ны өдөр хэлэхдээ, шат бүрийн засгийн газар хийгээд холбогдох салбарууд дорвитой арга хэмжээ авч, Хятадын ховор нандин соёлын өвийг үнэн бодитой сайн хамгаалах хэрэгтэй гэжээ.
Тэрээр Бээжинд болсон соёлын өвийг хамгаалах тухай хурал дээр, соёлын өвийг бүртгэн судлах болон хамгаалах төлөвлөгөөний ажлыг хичээнгүй сайн хийж, түүх соёлын дурсгалт зүйлийн зах дахь хяналт удирдалгыг эрчимжүүлж, биет бус соёлын өвийг хамгаалах ба аврах ажлаа эрчимжүүлж, соёлын өвийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэхийг холбогдох салбаруудад үүрэг болгосон байна.
Энэ оны 6-р сарын 10-ны өдөр бол Хятадын "Соёлын өвийг хамгаалах анхын өдөр" юм, энэ нь "Соёлын өвийг хамгаалаж, дархан нутгаа дээдлэх" уриан дор болно, Засгийн газар энэхүү арга хэмжээний хүрээнд соёлын өвийг хамгаалах үзэл ухамсараа нэмэгдүүлэхийг бүх иргэддээ найдаж байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|