• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-09 17:28:14    
Гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн бага хурал Шанхайд болно

Хятадын Олон Улсын Радио

    Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн ээлжит бага хурал энэ сарын 15-ны өдөр Хятадын Шанхай хотноо болох гэж байна.

    Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао энэ мэдээг 9-ний өдөр Бээжинд хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлжээ. Тэр танилцуулж хэлэхдээ, уг бага хурал нь 6-р сарын дунд арав хоногт Шанхайд болох уг байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын бага хуралд бэлтгэл хийх бөгөөд уг байгууллагын олон салбар дахь хамтын ажиллагаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно гэжээ.

    2001 оны 6-р сард байгуулагдсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад Хятад, Орос, Какахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан зэрэг 6 гишүүн орон болн Монгол, Пакистан, Иран, Энэтхэг зэрэг 4 ажиглагч оронтой юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\