Хятадын Шинжлэх Ухааны Академийн автоматжуулалтын судалгааны газрын сүүлийн үе судлан үйлдвэрлэсэн хүний дүрстэй 2 роботтой хүмүүс 9-ний өдөр Бээжинд танилцлаа.
Энэ 2 робот бол Хятад улсад анх үйлдвэрлэсэн, сэтгэлгээ илэрхийлэх нүүрний хувиралттай робот "Түн-түн" болон зураг зурагч "Бэй-чи" болно. Үүнд "Түн-түн" нь нүд хөмсөгөөрөө сэтгэлгээгээ илэрхийлж чаддаг бол, "Бэй-чи" нь зураг зурж чаддаг байна. Энэ 2 робот нь Хятад улсын хүний дүрстэй робот судлан үйлдвэрлэх хамгийн дээд түвшнийг төлөөлж байгаа юм.
Энэ робот нь Хятад улсын үйлдвэрлэсэн анхны бүтээл болох бөгөөд зангилаагийн зарим техникийн салбарт маш онцлог байж, эрдэм дэлгэрүүлэх ордон талбай, худалдаа дэлгүүр, тоглоомын зүйл зэрэгт өргөнөөр хэрэглэж болох учраас зах зээлийн маш их хэтийн төлөвтэй байна гэж эрдэмтэд үзэж байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|