Хятадын Хөхмөрний сав газар нь гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн хүчтэй татаж байгаа газрын нэг болсон бөгөөд бодитой ашигласан гадаадын хөрөнгө оруулалт нь Хятадын нийт хэмжээний тал шахам хувийг эзэлж, дэлхийн 500 том аж ахуйн нэгжийн 400 гаруй нь энд хөрөнгө оруулж байгаа юм байна.
Хөхмөрний сав газрын Шанхай, Ханжөү, Наньжин зэрэг хотод өнөө биологийн төрөл зүйлийн төсөл, сансарын техник, мэдээлэлийн техник, автомат техник зэрэг салбарын хүчин чадал бүхий нэлээд хэмжээний аж ахуйн нэгж болон судалгааны байгууллага төвлөрч байгаа бөгөөд бие даасан оюуны өмчийн эрх бүхий их олон бүтээгдхүүнтэй болсон юм байна. Хөхмөрний эдийн засгийн бүс нь хөгжсэн том дунд хотуудад түшиглэн Хөхмөрний дээд шинжлэх ухаан техникийн хонгил бий болгосон байна. Ирээдүйд энэ бүс нь Хятадын үйлдвэрлэх хүчнийг шинчлэн дээшлүүлэх стратегийн бааз болох болно гэж мэргжилтэд үзэж байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|