
Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 10-ны өдөр Бээжинд үг хэлэхдээ: Хятадын засгийн газар "Улс орон хүний эрхийг хүндэтгэн хамгаалах" үндсэн хуулийн зарчмын дагуу, өөрийн орныхоо хүний эрхийн үйл хэргийг тал бүрээр ахиулж, олон улсын хүний эрхийн конвенцын үүрэг хариуцлагаа тууштай хэрэгжүүлнэ гэжээ.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 60-р чуулган 9-ний өдөр Нью-йоркт Хүний эрхийн зөвлөлөө анх сонгон баталлаа. Хятад улс 146 саналаар уг зөвлөлийн гишүүн болов.
Лю Жяньчао үүнд холбогдуулан үг хэлж тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар өөрийн орныхоо ард түмний хүний эрх болон үндсэн эрх чөлөөнд тус дөхөм үзүүлэн хамгаалхаар чармайж, олон улсын хүний эрхийн салбар дахь яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл байгуулсаныг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд үүнд өөрийн хувь нэмэр оруулна гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|