Хятадын засгийн газрын урилгаар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан энэ 5-р сарын 19 – 23-ны өдрүүдэд Хятад улст албан ёсны айлчлал хийнэ гэж Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жяньчао 11-нй өдөр Бээжинд мэдэгдэв.
Энэ бол тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойш 7-р удаагаа Хятад улсад айлчлах гэж байгаа болно. Хятад улсын дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао, төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань нар түүнтэй тус тус уулзаж, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудал, тэрчлэн Хятад улс хийгээд НҮБ-ын хамтын ажиллагаа зэрэг талаар санал бодлоо солилцох болно. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|