2005 оны сүүлчийн байдлаар Хятадын авто замын нийт урт 1 сая 930 мянган км-т хүрч, түүний дотор хурдны зам 410 мянган км байж, хурдны замаар гол болгосон Хятадын хэмжээний авто замын сүлжээ эхлэн бий болсныг сүүлийн үеийн бүртгэлд харуулсан байна гэж Хятадын Зам харилцааны яамны холбогдох хариуцлагатай хүн 11-ний өдөр мэдэгдсэн байна. Тэрээр онцлон хэлэхдээ, Хятадын хөдөө тосгоны зам харилцааны нөхцөл боломж тодорхой хэмжээгээр сайжирч байна. Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар, сян суурины 99,8 хувьд, тосгоны 94,5 хувьд нь авто зам нэвтэрсэн байна гэжээ.
Хятад улс энэ жил хөдөө тосгоны авто замын байгуулалтын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үндэстний цөөнхийн район, хил хязгаарын район, ядуу хоцронгуй район, үр тарианы үйлдвэрлэлийн гол районы хөдөө тосгоны авто замын байгуулалтыг түргэтгэх болно гэжээ.\Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|