Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаад тус дөхөм үзүүлэх анхны хурал 12-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Чанша хотод ажлаа эхэлсэн байна. Энэ үйл ажиллагааг зохион явуулж байгаа нь дотоод гадаадын соёлын солилцоо болон зохиогчийн эрхийн худалдааг ахиулахад солилцооны орчныг буй болгох болно гэж Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах ерөнхий газрын дарга Лүн Синьминь хэлсэн байна.
Хятад улс зохиогчийн эрхийг хамгаалах хамтын ажиллагаа болон солилцоогоор голлуулсан байнгын хурал үзэсгэлэнг анх удаагаа зохион явуулж байгаа нь энэ билээ. Лүн Синьминь хэлэхдээ, Хятадын Засгийн газар зохиогчийн эрхийг хамгаалахыг багтаасан оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж, оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Хятадын Засгийн газрын авч байгаа чухал арга хэмжээ юм гэжээ.
Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх хурал нь хурал үзэсгэлэн ажиллуулах байнгын байгууллага болсоны хувьд зохиогчийн эрхийн олон улсын дээд чуулга уулзалт, зохиогчийн эрхийн үзэсгэлэн болон зохиогчийн эрхийн худалдааны ажиллагааг зохион явуулахаар гол зорилтоо болгосон юм. Уг байгууллага жил тутмын хурал хийх бөгөөд Чанша хотын хэвллийн солилцооны төвд үүрдийн чанартай сууриших болно.\Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|