Хятадын гадаад харилцааны сайд Ли Жаошин 14-ний өдөр Шанхайд Тажикстаны гадаад харилцааны сайд Талбак Назаровтай хэлэлцээ хийж, хоёр орны гадаад харилцааны яамын 2006 оноос 2007 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээний явцад, хоёр орны гадаад харилцааны сайд нар хоёр орны харицааны сайн сайхан хөгжлийг идэвхтэй үнэлж, хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа болон хүмүүнлэгийн зэрэг салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилтад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хоёр орны гадаад харилцааны яам хоорондын зөвшилцөл болон хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Тажикстаны хилийн асуудлыг сайтар зохицуулж, үргэлжлэн хамтаар цармайж, терроризм, хагалан бутаргах үзэл, тойлшрах үзэл болон мансууруулах бодисыг нууцаар хил давуулах ажиллагаанд цохилт өгөхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Ойлголцоо болон зохицуулалтаа эрчимжүүлж, удахгүй болох гэж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны 5 жилийн ойн үеэр болох дээд хэмжээний уулзалтын амжилттай болохыг батална гэж хоёр тал бас илэрхийлжээ.
1 2
|