Аль эмнэлэгийнх нь эмчилгээний түвшин өндөр, аль эмнэлэгийнх нь төлбөр бага байгаа талаар Өвөр Монголын Өөртөө Засах Районы иргэд лавлаж мэдэх боломжтой болох юм байна. Эмнэлэгийн байгууллагуудын шударга, эмх журамтай өрсөлдөхийг ахиулж, ард иргэдэд эмчилгээний чанар сайтай, үнэ төлбөр нь зүй зохистой үйлчилгээ хангаж, өвчтөнд эмнэлэг сонгоход нь тус дөхөм үзүүлхийн тулд, Өвөр Монголын өөртөө Засах Районы Эрүүл Мэндийн Газар нь "Өвөр Монголын Өөртөө Засах Районы эм эмнэлгийн үйлчилгээний тухай мэдээллийг ил байлгах дүрэм"-ийг боловсруулан гаргасан байна.
Ил байлгах тэдгээр мэдээллүүдийг орон нутгийн нэр нөлөө бүхий сонин, телевиз юм уу эрүүл мэндийн вэб сайтаар жилд 2 удаа олон нийтэд зориулан нийтлэх бөгөөд шаардлагатай үед хэвлэлийн бага хурал хийлгэж мэдээлэх юм байна \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|