Хятад улсын Түвдийн Өөртөө Засах Районы түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах шат бүрийн байгууллагынхан 1999 оноос эхлэн, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах байгууллагын музейд хадгалж байгаа түүх соёлын дурсгалт зүйлсийг архивлах ажил өрнүүлж, өнөөгийн байдлаар түүх соёлын 100 мянган ширхэг дурсгалт зүйлсийг бүртгэн данслах ажлаа дуусгаад, түүх соёлын дурсгалт зүйлсийн нэлээд журамжсан архив байгуулжээ.
Холбогдох талынхнаас сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, музейд хадгалж байгаа түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, уг ажлын талаархи удирдлагаа төгөлдөржүүлэхийн тулд, Түвдийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах салбарынхан орчин үеийн техникийг ашиглан түүх соёлын дурсгалт зүйлст шинжлэх ухааны шинжилгээ судалгаа болон арчилгаа хамгаалалт хийж, түүх соёлын эвдэрсэн нэлээд тооны дурсгалт зүйлсийг цаг даруйд нь сэргээн засварласнаар, түүх соёлын дурсгат зүйлс хадгалалт болон орчин ахуй нь тодорхой хэмжээгээр сайжирсан байна.
Үүнээс гадна, Түвдийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах салбарынхан бас түүх соёлын дурсгалт зүйлс цуглуулах ажил өрнүүлж, ардын дунд тархсан түүх соёлын ховор нандин дурсгалт зүйлсийг шинжлэх ухаанчаар зүй зохистойгоор хамгаалалтанд авсан байна.
Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Түвдэд түүх соёлын олон төрлийн дурсгалт зүйлсийн газар 2000 гаруй байгаа бөгөөд түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах шат бүрийн байгууллага 178 байгаа юм байна.\О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|