• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-15 16:39:13    
Хятад улс валютын тогтвортой бодлогоо цаашид хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын төв банк—Хятадын Ардын Банкны хэвлэлийн төлөөлөгч ноён Ли Чао 15-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс валютын тогтвортой бодлогоо цаашид хэрэгжүүлэх болно гэжээ.

    Ли Чао хэлэхдээ, одоо, Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой хэвээр түргэн өсч байгаа боловч, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт болон итгэмжийн зээлийн нэмэгдэл түргэсч, гадаад худалдааны бүтцийн чанартай зөрчил нэлээд их болсон байна. Энэ байдалд чиглүүлэн, Хятадын төв банк өнгөрөгч сарын сүүлчээр зээлийн хүүг нэмж, итгэмжийн зээл тавих ахицыг зүй зохистой байлгахыг худалдааны банкуудад үүрэг болгосон байна гэжээ.

    Ли Чао хэлэхдээ, дээр дурдсан бодлогын хэрэгжилтийн үр дүнг төв банк нягт анхаарч, валютын бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг цаашид хангаж, эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөхөд санхүүгийн тогтвортой орчин ахуй бүрдүүлэн өгөх болно гэжээ. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\