Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын бага хурал 15-ны өдөр Шанхай хотноо болов. Хятад, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекстан зэрэг 6 орны гадаад хэргийн сайд нар 6-р сарын дунд арав хоногт болох ШХАБ-ын тэргүүн нарын бага хурлын бэлтгэл ажлын байдлыг судалсан бөгөөд тогтоол шийдвэрүүд баталсан байна.
Энэ бага хурлыг Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин даргалжээ. 2005 онд Астанад болсон ШХАБ-ын тэргүүн нарын бага хурлаар тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө, ШХАБ нь баялаг үр дүнтэй үлэмжхэн ажил хийсэн байна. Удахгүй болох гэж байгаа ШХАБ-ын тэргүүн нарын бага хурал нь уг байгууллагын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой учраас, талууд нягт хамтран ажиллаж, бага хурлын амжилтад хүрэхийг хамтаар батлах болно гэж ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын бага хурал тэмдэглэжээ.
Олон улсын чухал чухал асуудлаар гишүүн орнуудын байр суурь нэгдэлтэй байна гэж бага хурал нотолсон бөгөөд түргэн өөрчлөгдөж байгаа бүс нутгийн болон дэлхийн байдалд зохицохын төлөө, гадаад бодлогоо наашитай зохицуулахад бэлэн байгаагаа уг бага хурал дахин нотолжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|