Хятадын гадаад харилцааны сайд Ли Жаошин 16-ны өдөр Бээжинд Оросын гадаад харилцааны сайд Сергеи Лавровтой хэлэлцээ хийсэн байна.
Хоёр орны гадаад харилцааны сайд Хятад Оросын харилцааны хөгжлийг нааштай үнэлж, "Оросын жил" үйл ажиллагаа Хятадад амжилттай болж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэж, хоёр орны удирдагчид Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа жич олон улс болон бүс нутгийн гол гол асуудлаархи нийтлэг ойлголтоо хамтаар хэрэгжүүлж, энэ онд болох хоёр орны удирдагчидын чухал айлчлал, ажлын харилцаа холбоо амжилтад хүрэхийг батлаж, гол салбар дахь хамтын ажиллагааг ахиулахыг батлална гэж санал нэгтэй илэрхийлсэн байна. Хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, дараа жилийн эцэс болтол тогтосон хугацаандаа хоёр орны хилийн шугамыг шалгах ажлаа дуусгахийн зэрэгцээ хуулийн дагуу хоёр орон хоорондын хэвийн харилцаа холбоог сайжруулан журамжуулхад бэлэн байна гэжээ.
Хоёр тал бас дипломат болон хэлэлцээний арга замаар Ираны цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулахын тулд зөвшилцөл хийгээд хамтын ажиллагааг үргэлжлэн батлахыг дахин нотолж, Солонгосын хойгийн цөмийн асуудалаархи зургаан талын хэлэлцээг хамтаар ахиулах юм байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|