• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-16 16:32:02    
Юаны ханшны механизм бүрэлдэхэд зах зээлийн хүчний гүйцэтгэх үүрэг нь цаашид нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио

    Юаний ам.доллартой харьцуулсан үнэ нь 15-ны өдөр 8:1-ээс давж, 10 сарын доторхи түүхийн шинэ түвшинд хүрээд, 16-ны өдөр зохих хэмжээгээр буурчээ. Хятадын Ардын Их Сургуулийн Мөнгөн Гүйлгээ болон Үнэт Цаасны Судалгааны Газрын профессор Жан Ши-жюнь үүнтэй холбогдуулан хэлэхдээ, зах зээлийн хүчин зүйлээс юаний ханшны механизмын бүрэлдэх явцад гүйцэтгэх үүрэг нь цаашид нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юаний ханш хэлбэлзэлттэй байж, ялимгүй дээшилсэн явдал юм гэжээ.

    Хятад улс 2005 оны 7-р сарын 21-ний өдрөөс эхлэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан, олон валютын үнэ ханшаар лавлалт болгож, мөнгөний ханшны удирдлагатай хэлбэлзэлтийн тогтолцоо хэрэгжүүлсэн юм. Одоо, Юаний ханшийг дан ганц ам.доллартой харьцуулж тогтоодог байснаа больсон байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\