Энэ оноос эхлэн Хятадын Шиньжянгийн уйгарын өөртөө засах районы Турпан районд Хятадын анхны "дэлхийн соёлын олон талт байдлыг харуулах ерөнхийлсөн үлгэр шижээ район" байгуулж, тухайн нутгийн элбэг баялаг түүх, соёл болон байгалийн эх баялгийг тал бүрээр харуулах юм байна.
Шиньжянгийн зүүн хэсэгт байрлаж байгаа Турпан район бол дорно өрнийн соёлын солилцооны уулзар газар байж, эртнээс Хятад, Энэтхэг, Ислам болон Грек зэрэг 4 том соёлын уусалцсан газар байсан юм. Ийм учраас Турпан нь олон үндэстэн, олон соёл, олон шашин зэргээр оршсон өвөрмөц онцлогтой газар нутаг болсон юм. Турпанаас хятад, санскрит, эртний түвд, уйгар зэрэг олон төрлийн үсэг бичиг олдсон байна.
Сүүлийн жилүүдэд Турпан район нь урьд хожид 600 сая гаруй юаний хөрөнгө мөнгө зарцуулж түүх, байгаль, соёлын эдгээр эх баялагийг нээн хөгжүүлж хамгаалсан байна.
2005 оны 10-р сард, НҮБ-ын ЮНЕСКО "соёлын агуулга болон урлагийн илтгэх хэлбэрийн олон талт байдлыг хамгаалах олон улсын конвецийг баталсан юм. Хятад улс бол уг конвенцийн үүсгэн байгуулагч орны нэг нь юм. / Рэнчинсоо орчуулж, Баатар хянав /
|