Хятадын худалдааны яамны гадаад хөрөнгийн ажил эрхлэсэн газрын дарга Ли Жи Чүнь 20-ны өдөр Хятадын баруун хойт нутгийн Ши Ань хотод хэлэхдээ, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг үргэлжлэн хуулийн дагуу хамгаалах болно гэжээ.
Ли Жи Чүнь холбогдох яриа уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс гадаад эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, гадаадын хөрөнгө оруулолттой аж ахуйн нэгжийг урамшуулах янз бүрийн бодлогын тогтвортой чанар болон залгамж чанарыг үргэлжлэн хэвээр байлгаж, гадаадын бизнесмений хөрөнгө оруулах хуулийн тогтолцоогоор үндсэ болгож, хөрөнгө оруулахыг батлан зөвшөөрөх ажлыг хялбарчлан дүрэмжүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлаа эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэг болон хөрөнгө оруулогчдын хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах болно гэжээ.
Эдийн засгийн даярчлал нь Хятадын хөгжлийг ахиулсан бөгөөд дэлхийн олон оронд хөрөнгө оруулалтын нэн олон боломж хангасан байна. Өнөө Хятадад хөрөнгө оруулж байгаа орон болон район 190 гаруйд хүрч, Хятадад хөрөнгө оруулсан гадаадын аж ахуйн нэгж өнгөрсөн зууны 90-ээд оноос нааш нийт 200 гаруй тэрбум ам.долларын ашиг хүртсэн байна. / Баатар орчуулж, Урангоо хянав/
|