Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадад айлчилаж байгаа Германы канцлер Ангела Меркельтай Бээжин хотноо 22-ны өдөр уулзаж, Хятад Герман хоёр орны дэлхий дахинд хариуцлагатай түншийн харилцааг тал бүрээр түлхэн ахиулахд бэлэн байна гэж илэрхийлжээ.
Хятад Германы харилцааг дарга Хү Жиньтао өндрөөр үнэлж, Германы шинэ засгийн газар байгуулагдсаны дараа Хятадтай харилцаагаа хөгжүүлэхээ чухалчилаж, Хятадтай байх бодлогын залгамж чанарыг хамгаалсаныг сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Герман хоёр орны дээд удирдагч харилцан айлчилаж, хоёр талын худалдаа түргэн өсөн нэмэгдэж, харилцан хөрөнгө оруулалт ч жил ирэх тутам нэмэгдэж, хоёр орны бусад салбар дахь солилцоо хамтын ажиллагаа ч тасралтгүй хөгжиж байна. Олон улсын үйл хэрэг болон Хятад, Европын харилцааны бүдүүвчийн хүрээнд нягт зөвшилцөн хамтран ажиллаж ирсэн байна. Германы талтай хамтаар харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр яриа хэлэлцээ зөвшилцөлгөө эрчимжүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ.
1 2
|