Францын түвд судлаач эрдэмтэн Фернанд Меиер Бээжинд манай радиогийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа, сүүлийн хорь гучин жилийн хооронд Хятадын түвд судлал ихээхэн амжилттай хөгжсөн байна гэж тэмдэглэсэн байна.
20-21-ний өдрүүдэд гадаадын түвд судлалын салбарын 200 гаруй эрдэмтэн Бээжинд цугларч Хятад улсын хэмжээний эрдэм шинжилгээний байгууллага болох Хятадын түвд судлалын төв байгуулагдсны 20 жилийн ойг тэмдэглэсэн байна. Энэ хуралд оролцохоор ирсэн ноён Меиер түвд анагаах ухааны олон бүтээлийг Франц хэл дээр орчуулсан юм. Тэр хэлхэдээ, Хятадын түвд судлалын салбарын хэвлүүлсэн ном бичиг нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүллээ гэжээ. Хятад Францын түвд судлаачид эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой . Зөвхөн мэдээлэл солилцоод зогсохгүй, энэ нь ирээдгүйн түвд судлалд туйлын тухал юм гэж тэр хэллээ. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|