Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Германы канцлер Ангела Меркельтай Бээжин хотноо 22-ны өдөр хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Хэлэлцээнээс өмнө, Вэнь Жябао Меркелын айлчлалд зориулан угтах ёслол хийсэн байна. Хэлэлцээний дараа, хоёр тал бас хоёр орны хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм байна. Мөн өдөр хоёр орны ерөнхий сайд нар Хятад Германы шинэ техникийн яриа хэлэлцээний чуулга уулзалтад хамтаар оролцох болно.
Меркель 21-ний орой Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад хийх 3 хоногийн хугацаатай албан ёсны айлчлалаа эхэлсэн юм. Энэ нь түүний 2005 оны 11-р сард Германы канцлер болсны дараа анх удаагаа Хятадад айлчилж байгаа айлчлад юм байна /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/
|