22-ны өдөр бол биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр юм. Хятад Европ хоёр тал Бээжинд биологийн төрөл зүйлийг хамгаалах хамтын ажиллагааны төслийг албан ёсоор эхлүүлсэн байна. Хэлэлцээрийн дагуу Европын холбоо Хятад улсад 30 сая еврогийн хандив олгож Хятад улсын биологийн төрөл зүйлийг хамгаалах ажил үйлст дэмжин туслах болно.
Таван жилийн хугацаатай энэ төсөл нь Хятад Европын биологийн төрөл зүйлийн салбарт хийж байгаа хамтын ажиллагааны томоохон төсөл юм. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар болон Хятадын байгаль орчны хамгаалалтын үндэсний газар энэ төслийг голлон хэрэгжүүлэх юм байна. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|