Ядуурлыг буруулах талаар НҮБ ихээхэн үүрэг гүйцтгэхийг хүсч байна гэж Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Вэнь Жябао НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзах үе хэлэхдээ: НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын гол зорилго нь ядуурлыг зохицуулах асуудал юм. Хятад улс мянганы хөгжлийн зорилтод хийсэн амлалтаа журамлан сахиж, ядуурлыг буруулах талаар үргэлжлэн чармайж, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, нэн олон хөгжиж байгаа орнуудын ядуурлаас ангижирч, хөгжихэд нь туслалцаа олгоно гэжээ.
Дэлхийн энх тайванг хамгаалан, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг түлхэн ахиулах талаар чухал үүрэг гүйцтгэсэн Хятад улсыг Аннан өндрөөр үнлээд, Хятадын олон салбартай явуулах хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлэхэд НҮБ бэлэн байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|