• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-23 18:07:05    
Хятад улс болон НҮБ-ын харилцаа нь НҮБ-ын ирээдүйд маш чухал ач холбогдолтой

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 23-ны өдөр Бээжин их сургуульд лекц хийхдээ, Хятад болон НҮБ-ын харилцаа нь НҮБ-ын ирээдүйд маш чухал ач холбогдолтой юм гэж тэмдэглэсэн байна.

    Аннан хэлэхдээ, Хятад улсад өөрчлөлт гарч байна. Хятадын дэлхий дэх дайчлан удирдах бүтээлч үүрэг тасралтгүй эрчимжиж байна. НҮБ-ын үйл хэрэгт Хятад улс идэвхтэй оролцож байгаа нь Хятадын хөгжилийн талаархи хүмүүсийн бодол санааг зүй ёсоор өөдрөг болгож байна гэжээ. Эдийн засгийн байгуулалт, ядуурлыг бууруулах, хөгжиж байгаа орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар Хятад улсын хийсэн ахицыг Аннан сайшаасан байна. Тэр хэлэхдээ, Хятад улсын дэвшил нь зөвхөн эдийн засаг нийгмийн салбараар хязгаарлагдахгүй юм. Хятад улс дэлхийн энх тайван ба хамтын аюулгүй байдалын талаар ч улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.Хятад улс нь Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний зуучлагч орон болсны хувьд энэхүү тулгамдсан асуудлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. /Баатар орчуулж, Урангоо хянав/