Хятадын Түвдийн өөртөө засах районы олон салбарын төлөөлөгч 23-ны өдөр хуран цугларч Түвдийн тайван замаар чөлөөлөгдсний 55 жилийн ойг тэмдэглэсэн байна.
1951 оны 5-р сарын 23-ны өдөр Хятадын төв засгийн газар Түвдийн орон нутгийн засгийн газартай Түвдийг тайван замаар чөлөөлөх тухай холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурснаар Түвд тайван замаар чөлөөлөгдсөн юм.
Түвдийн өөртөө засах раионы холбогдох хариуцлагатан тэмдэглэх ажиллагаан дээр хэлэхдээ, 55 жилийн турш Түвдийн эдийн засгийн байгуулалт ихээхэн хөгжиж, 2005 онд Түвдийн үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээдэхүүн 25 тэрбум юаньд хүрч, 55 жилийн өмнөхөөс 201 шахам дахинаар нэмэгдэж, хот суурины оршин суугчдын орлого үргэлжлэн нэмэгдэж, тариачин малчидын болон хот суурины оршин суугчидын амьжиргааны түвшин тодорхой нэмэгдсэн байна гэжээ. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|