Өнгөрсөн таван жилд Хятад улс ус хөрсний элэгдэлийг зассан хэмжээ нь 540 хавтгай дөрвөлжин км-т хүрсэн байна.
Сурвалжлагч 24-ний өдөр Хятадын баруун хойт нутгийн Инь Чуань хотод хуралдсан ус хөрсний элэгдэлийг засах бүх Хятады ажлын зөвлөлгөөнөөс энэ мэдээг авсан байна. Хятад улс ус хөрсний элэгдэлийг засахдаа хүний хүчээр засах болон байгалийн өөрийнх нь сэргэлтэд түшиглэхийг хослуулах арга авч, их хэмжээгээр мод тарихаас гадна тариан газрыг атаршуулан мод тарих болон билчээрийг сэлгэх төсөл хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн таван жилд Хятад улс 21 сая га тариан газар болон билчээрт мод өвс тарьсан байна. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|