Хятадын Ү Куан химийн аж үйлдвэрийн импорт экспортын худалдааны холбооны хариуцлагатан 23-ны өдөр үг хэлж, Хятадын зах зээлийг чухалд үзэж, төмрийн хүдрийн ханшаар хэлэлцээр түргэхэн тохиролцохыг Олон улсын төмрийн хүдэр хангамжийн гол бизнесменүүдэд уриалсан байна.
Уг хариуцлагтан хэлэхдээ, 2006 оны Олон улсын төмрийн хүдрийн ханшийн хэлэлцээ долоон сар гаруй үргэлжилж, хэлэлцэн тохиролцоогүй байна. Хятад улс төмрийн хүдэр худалдан авдаг том орон болохоор төмрийн хүдрийн хэлэлцээнд хоёр талын урт хугцааны ашиг сонирхлыг бодолцохыг хичээж ирсэн юм гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|