• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-26 17:34:54    
1- 4-р сард Хятадын аж үйлдвэрийн ашиг орлого 22 хувиар өссөн байна

Синьхуа Агентлэг

    Хятадын статистикийн үндэсний газрын 26-ны өдрийн нийтэлсэн сар тутмын тайланд тэмдэглэснээр, 1-ээс 4-р сард Хятадын аж үйлдвэрийн ашиг орлого нь 5 сая юанаас дээших үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ашгийн орлого 480 тэрбум юаньд хүрч, энэ нь ноднины мөн үеийнхээс 22 хувиар өссөн байна.

    Тайланд тэмдэглэхдээ, нефть байгалийн хий нээн олборлох, өнгөт металлурги боловсруулах, зам харилцаа тээврийн тоног төхөөрөмж үйлдэх, цахилгаан эрчим хүч болон цахим холбооны ажил төрлйин ашгийн өсөлтийн хэмжээ нэлээд өссөн байна. Хар төмөрлөг, химийн аж үйлдвэр , химийн ширхэглэг зэрэг ажил төрлийн ашгийн хэмжээ нийтдээ буурч, нефт боловсруулах болон коксжуулсан нүүрсий ажил төрөл алдагдалтай гарсан байна. Ашиг орлого нь 5 сая юанаас дээш үйлдвэр аж ахуйн нэгжид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ашгийн өсөлтийн хэмжээ хамгийн их байж, 47 хувьд хүрсэн байна.

    Ашиг орлого нь 5 сая юанаас дээш үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд төрийн өмчийн бүх аж ахуйн нэгж, жич бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлого нь 5 сая юаниас давсан төрийн өмчийн бус аж ахуйн нэгжийг хамарч байгаа юм. \Номин орчуулж, Урангоо хянав.\