Оросын холбооны зөвлөлийн дарга Серги Миронов болон төрийн думын дарга Борис гризловын урилгаар БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө Орост 5 хоногын албан ёсны найрсаг айлчлал хийж, мөн Москвад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын хуралд оролцохоор 26-ны өдөр тусгай нисэх онгоцоор Волгоградад хүрэлцэн очсон байна.
Ү Бангүө нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ: миний энэ айлчлал Хятад Оросын улс төрийн итгэлцлийг цаашид нэмэгдүүлж, нийтлэг ойлголтыг өргөтгөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэн, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжилд шинэ хөдөлгүүр хүч сэлбэхийг хүсч байна гэжээ.
Орос бол Ү Бангүөгийн энэ удаа Европын дөрвөн оронд хийх айлчлалын хамгийн сүүлчийн орон болно. Үүнээс өмнө тэрээр Румын, Молдави, Грект айлчилсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|