Хятадын өмнө зуун нэрд жагсаагдаж байгаа компьютерийн программын аж ахуйн нэгжийн өнгөрсөн жилийн орлого 112 тэрбум 700 сая юаньд хүрч, 2004 оныхоос дөрөвний нэг хувиар нэмэгдсэн байна. Үүнийг Бээжинд болж байгаа олон улсын шинжлэх ухаан техникийн үйлдвэрллийн яармагийн компьютерийн программын үйлдвэрллийн хөгжлийн симпозиумаас мэдээлсан юм.
Энэ симпозиумд 2006 оны Хятадын компьютерийн программын аж ахуйн нэгжийн орлого, цар хэмжээний жагсаалыг нийтэлж, Хуа Вэй техникийн компанийн жилийн орлого нь 15 тэрбум 200 сая юаньд хүрч, тэргүүн байранд орсон бөгөөд өмнө 10 нэрд орсон аж ахуйн нэгжид Хайр, UT Старсом компани багтаж байна. Өмнө 10 нэрд орсон аж ахуйн нэгжийн нийт орлого нь өмнө 100 нэрсэд байгаа аж ахуйн нэгжийн нийт орлогын тал хувь орчмыг эзлэж байгаа юм банйа.Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\
|