Шянганы биржийн захад гарах гэж байгаа Хятадын төрийн өмчийн дөрвөн том худалдааны банкны нэг болох Хятадын банкны хувьцааг сүүлийн өдрүүдэд Шянганд худалдан авах халуун өрнөлт гарч байна.
Хятадын банкны хувьцааг арилжаалах ажлыг дааж авсан бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар, сая гаруй хүн Хятадын банкны хувьцааг худалдан авч, Шянганы хувьцаа арилжаалсан түүхийн шинэ амжилтад байна.
Хятадын банкны зөвллийн дарга Шяо Ган 26-ны өдөр Шянганд хэлэхдээ: Хятадын банк Шянганд хувьцаа арилжаалаад амжилт оллоо, энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн хөгжил, банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлт зэрэг талд итгэл төгс байж, бас ч Хятадын банкны энэ брэндийг бүрэн нотлож байгааг харуулж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|