ОХУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан-гүө 27-ны өдөр Волгоградад тус мужийн дарга Николай Макшютатай уулзсан байна.
Ү Бангүө уулзалтын явцдаа Волгоград мужийнхан Хятадын зүүн хойдын Гирин мужтай хөдөө аж ахуйн хөдөлмөр үйлчилгээ, хүнсний ногоо тарих, боловсрол дамжаа зэрэг талаар сайн сайхан хамтран ажиллаж байгааг сайшаасан байна.
Тэрээр хэлэхдээ: Хятад Оросын орон нутаг хоорондын хамтын ажиллагаа бол манай хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн, хоёр тал хамтаар чармайж, өөр өөрийн давуу талаа ашиглан, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ салбарыг тасраагүй нээж, хамтын ажиллагааны арга хэлбэрээ шинэтгэн, хамтын ажиллагааны агуулгаа баялагжуулж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсч байна гэжээ.
Ү Бангүө мөн өдөр бас Волгоград дах Сталинградын эх орны дайны баатарчуудын хөшөө болон бүх үзэмжийн дурсгалын ордонтой танилцсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|