Хятадын усан аж ахуйн яамны орлогч сайд Хү Сь-и 28-ны өдөр хэлэхдээ, хойшдын 5 жилд Хятад улс усны эх баялагийг хамгаалах ажлаа эрчимжүүлж, ард иргэдийн ундааны усны аюулгүй байдал болон гол мөрний эклогийн аюулгүй байдлыг хамгаалах болно гэжээ.
Тэрээр мөн өдөр Хятадын Өвөр Монголын Ордос хотод болсон 2006 оны Хятадын усны эх баялагийн ажлын хурал дээр ингэж хэлсэн юм.
Хү Сь-и хэлэхдээ, хойшдын 5 жилд Хятад улс ундааны усны эх сувралжын районы удирдлагын дүрэм тогтоож, ус бохирдуулсан ноцтой хэргийг зохицуулахаа эрчимжүүлж, усан хилийн бохирыг даах хүчин чадал болон ерөнхий хэмжээг тогтоон, усны эклогийн орчныг хянан шалгаж урьдчлан мэдээлэхийг эрчимжүүлэх болно. Үүний зэрэгцээ тариан усжуулалтад хэмнэлтэй арга барилаар ажиллах болон аж үйлдвэрллийн ус хэмнэх техникийн өөрчлөлтийг ихээр ахиулж, ус хэмнэх тоног төхөөрөмжийн хэрэглээг дэлгэрүүлэн, Усны эх баялагийг үр ашигтай хэрэглэхийг нэмэгдүүлэх болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\
|