• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-28 17:08:57    
Хятад улс тариачдад зориулсан шинэ хэлбэрийн сургалтын ажиллагааг хэрэгжүүлэх болно

Синьхуа Агентлэг

    Хойшдын 5 жилд Хятад улс 10 мянган тосгонд тариачдад зориулсан шинэ хэлбэрийн сургалтын ажиллагааг хэрэгжүүлэх болно.

    Хятадын Хөдөө аж ахуйн яам сүүлийн үед энэ ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна. Хойшдын 5 жилд энэ ажилагаа нь Хятадын олон нутгийн 10 мянган тосгоныг хамрах бөгөөд Хөдөө аж ахуйн яам жил бүр давхардсан тоогоор 120 мянган багшийг зохион байгуулж, давхардсан тоогоор 3 сая хүнийг хамарсан техникийн сургалтыг системтэй явуулах болно.

    Бүртгэлийн материалаас үзвэл, Хятадын хөдөө нутгийн 490 сая тариачин гаралтай хөдөлмөр хүчинд бага сургуулиас доош соёл боловсролтой нь 36 хувийг эзэлж байна. Хотжилт, аж үйлдвэржилтийн үйл явц түргэн болохыг дагалдан, нэлээд өндөр соёл боловсролтой тариачин их хэмжээгээр хотонд орох юм уу хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл эрхэлж, хөдөө тосгонд үлдсэн тариачдын соёл боловсролыг түргэн нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна. Үүнээр барахгүй их хэмжээгээр шилжиж явсан тариачин хотын амьдралын ерийн мэдлэг болон ажлаар хангагдах мэргэжил дутмагаас болж, олох ажил нь тогтворгүй болохоор өргөн цар хэмжээтэй мэргэжлийн техникийн сургалт явуулах шаардлагатай байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\