Хятадын Хэйлүнжян мужийн их Хянган давааны Кань Дү Хэ районд гарсан түймрийг унтраах ажил 28-ны өдөр хүндрэлтэй байна. Өнөө 10 мянга гаруй хүн түймэр унтраах ажилд оролцож байгаа хэдий ч салхины хүч их байгаа учраас түймрийг үр ашигтай дарж чадаагүй байна.
Хэйлүнжян мужийн их Хянган давааны ойт район нь Хятадын Зүүн хойт нутагт байрлаж байна, энэ нутаг бол Хятадын гол болох төрийн өмчит ойт район бөгөөд бас ч модон материалын үйлдвэрлэлийн чухал бааз юм. Кань Дү Хэ нь их Хянган давааны өмнөд хэсэгт оршиж байна, энэ сарын 22-ны өдөр ойн түймэр гарчээ. Өөр мэдээний эх сурвалжаас үзвэл, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Их Хянган давааны түймэр гарсан нөгөө нэг газарт 3000 гаруй түймэр унтраагчид шаргуу чармайж ажилласнаар, түймрийн байдлыг үндсэнд нь тогтоон барьж чадсан байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|