ОХУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө Москвад Хятадын Барилгын Ерөнхий Компанийн гэрээгээр барьж байгаа Оросын Холбооны улсын олон давхар байшингийн барилгын газарт хүрэлцэн очиж, тэнд ажиллаж байгаа Хятадын барилгачдыг эргэн үзэж, бас Оросын сансрын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвтэй танилцжээ.
Ү Бангүө бас Хятадаас Орост суугаа элчин сайдын яаманд тусгайлан хүрч, элчин сайдын яамны ажилтад, Хятадын хөрөнгийн байгууллагын ажилтад, Хятадын оюутад, Хятадын харьяат нар, Хятад иргэдийн төлөөлөгчдийг дотноор хүлээн авч уулзсан байна.
Ү Бангүө Оросын Волгоградад айлчилсныхаа дараа, 28-ны үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Москва хүрэлцэн очсон юм. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|